• Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонт Н.Дашийн нэрэмжит Гэмтэл согог судлалын үндэсний төв
  • ЭМЧ, ЭМНЭЛГИЙН МЭРГЭЖИЛТНҮҮДЭД ЭРХ ЗҮЙ БОЛОН ЁС ЗҮЙН СУРГАЛТ ХИЙЛЭЭ...

    ЭМЧ, ЭМНЭЛГИЙН МЭРГЭЖИЛТНҮҮДЭД ЭРХ ЗҮЙ БОЛОН ЁС ЗҮЙН СУРГАЛТ ХИЙЛЭЭ...

    Энэхүү сургалтыг Төрийн албаны зөвлөлийн Ёс зүйн хорооны орон тооны бус гишүүн, Хууль зүйн ухааны магистр, АШУҮИС-ийн багш, Анагаах ухааны доктор, дэд профессор М.Цэрэнбат удирдан явуулсан бөгөөд төв болон салбар эмнэлгийн нийт 200  эмч, эмнэлгийн мэргэжилтэн хамрагдсан байна. 
    Сургалтын хүрээнд эмч, эмнэлгийн мэргэжилтний ёс зүйн хэм хэмжээ, өнөөгийн нөхцөл байдал болон болзошгүй зөрчил, ёс зүйн алдаа дутагдлаас хэрхэн сэргийлэх талаар баримт нотолгоонд тулгуурласан томоохон сэдвийн хүрээнд олон талын мэдээллийг хүргэлээ.