• Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонт Н.Дашийн нэрэмжит Гэмтэл согог судлалын үндэсний төв
  • ГССҮТ-ӨӨС ТУРК ЭМЧ НАРТАЙ ХАМТАРЧ ҮЗЛЭГ, МЭС ЗАСАЛ ХИЙЛЭЭ...

    ГССҮТ-ӨӨС ТУРК ЭМЧ НАРТАЙ ХАМТАРЧ ҮЗЛЭГ, МЭС ЗАСАЛ ХИЙЛЭЭ...

    Гэмтэл согог судлалын үндэсний төвөөс 2022 оны 06 дугаар сард Турк улсын Истанбул хотын “Emsey” эмнэлэгтэй хамтран ажиллах гэрээг байгуулсан билээ.
    Энэ дагуу 2023 оны 06 дугаар сарын 07-ны өдөр ГССҮТ-ийн Хүзүү, нурууны гэмтэл согогийн тасгийн эрхлэгч, ахлах зэргийн эмч Л.Бат-Эрдэнэ болон тэргүүлэх зэргийн эмч, АУ-ны магистр Б.Баттөгс нар Турк улсын “Emsey” эмнэлгийн гэмтэл согогийн эмч, доктор, профессор Мехмет Айдогантай хамтран нуруу, нугасны төрөлхийн хүнд гажиг, нурууны муруйлттай (Scoliosis) хоёр хүүхдэд мэс засал хийлээ.
    ГССҮТ болон Турк эмч нарын хамтарсан үзлэгт нийт 100 хүн хамрагдаж, зөвлөгөө мэдээлэл авсан бөгөөд тэдгээрээс нурууны хүнд хэлбэрийн төрөлхийн муруйлттай 12, 14 насны дээрх хоёр хүүхдэд мэс заслын эмчилгээ хийсэн юм. 
    Хамтын ажиллагааны хүрээнд Турк улсын “Emsey” эмнэлгийн гэмтэл согогийн эмч, доктор, профессор Мехмет Айдоган ГССҮТ-ийн эмч нарт "State of art spine surgery" сэдвээр сургалт хийж, туршлага солилцсон байна.