• Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонт Н.Дашийн нэрэмжит Гэмтэл согог судлалын үндэсний төв
  • ОСОЛ ГЭМТЛИЙН ТУСЛАМЖ ҮЙЛЧИЛГЭЭГ ЧАДАВХИЖУУЛЖ, ХҮЧИРХИЙЛЛЭЭС СЭРГИЙЛЭХ, ТАНДАЛТЫН ТОГТОЛЦООГ БЭХЖҮҮЛЭХ СУРГАЛТ ХИЙЛЭЭ...

    ОСОЛ ГЭМТЛИЙН ТУСЛАМЖ ҮЙЛЧИЛГЭЭГ ЧАДАВХИЖУУЛЖ, ХҮЧИРХИЙЛЛЭЭС СЭРГИЙЛЭХ, ТАНДАЛТЫН ТОГТОЛЦООГ БЭХЖҮҮЛЭХ СУРГАЛТ ХИЙЛЭЭ...

    Гэмтэл согог судлалын үндэсний төвийн удирдлага, эмч мэргэжилтнүүдийн баг 08 дугаар сарын 23-наас 25-ны өдрүүдэд Баянхонгор аймагт ажиллаж, “Осол гэмтлийн үеийн тусламж үйлчилгээг чадавхижуулах, хүчирхийллээс урьдчилан сэргийлэх, тандалтыг тогтолцоог бэхжүүлэх” сургалтыг зохион байгууллаа. 
    Энэхүү сургалт нь НҮБ-ын “Тогтвортой хөгжлийн зорилт-2030”, “Алсаа хараа-2050”, “Эрүүл Монгол хүн” үндэсний хөдөлгөөн, Монгол Улсын Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд тус аймгийн эмч, эмнэлгийн мэргэжилтэн болон зорилтот бүлгийн мэргэжилтнүүдийг хамруулж буй онол, дадлага хосолсон цогц сургалт юм.  
    Түүнчлэн салбар хоорондын уялдаа холбоог сайжруулах нөлөөллийн уулзалтыг зохион байгуулж, холбогдох албаны хүмүүстэй санал солилцсон бөгөөд цаашид үйл ажиллагааны нэгдсэн төлөвлөгөөний дагуу орон нутаг дахь осол гэмтлийн тохиолдол, хүчирхийллийг бууруулах чиглэлээр хамтран ажиллахаар боллоо.