• Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонт Н.Дашийн нэрэмжит Гэмтэл согог судлалын үндэсний төв
  • ЭМДҮЗ-ИЙН ТОГТООЛ, БОДЛОГО ШИЙДВЭРИЙГ ГССҮТ-ИЙН ЭМЧ, МЭРГЭЖИЛТНҮҮДЭД ТАНИЛЦУУЛЛАА...

    ЭМДҮЗ-ИЙН ТОГТООЛ, БОДЛОГО ШИЙДВЭРИЙГ ГССҮТ-ИЙН ЭМЧ, МЭРГЭЖИЛТНҮҮДЭД ТАНИЛЦУУЛЛАА...

    Эрүүл мэндийн яамны Бодлого төлөвлөлтийн газрын дарга П.Оюунцэцэгээр ахлуулсан баг энэ сарын 29-ний өдөр Гэмтэл согог судлалын үндэсний төвд ажиллаж, Эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөлийн тогтоол, бодлого шийдвэрийг эмч, эмнэлгийн мэргэжилтнүүдэд танилцууллаа. 
    Мөн энэ хүрээнд Эрүүл мэндийн даатгалын сангаас олгох санхүүжилтийн чиглэлээр хэрэгжиж байгаа журам, тогтоолуудад орсон өөрчлөлт, анхан дунд болон лавлагаа шатлалын эмнэлгүүдийн тусламж үйлчилгээтэй холбоотой бусад асуудлын талаар ЭМДЕГ-ын мэргэжилтэн Б.Янжиндолгор мэдээлэл хүргэсэн юм. 
    Тус уулзалтаар ГССҮТ-ийн Ерөнхий захирал Э.Галбадрах тэргүүтэй эмч, эмнэлгийн мэргэжилтнүүд гэмтэл согогийн тусламж үйлчилгээг цогцоор нь хөгжүүлэх, иргэдэд хүргэх чанар хүртээмжийг нэмэгдүүлэх чиглэлээр авч хэрэгжүүлж байгаа үйл ажиллагааны талаар сүүлийн үеийн  мэдээллийг өгч, цаашлаад нийслэл төдийгүй орон нутагт гэмтэл согогийн чиглэлээрх тусламж үйлчилгээг сайжруулахад анхаарч ажиллахыг салбарын удирдлага, албаны хүмүүст уламжиллаа.