• Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонт Н.Дашийн нэрэмжит Гэмтэл согог судлалын үндэсний төв
  • “ЭРДМИЙН БАЯР”-ААР ШИНЭ СУРАГЧДАД ХИЧЭЭЛИЙН ХЭРЭГСЭЛ ГАРДУУЛЖ ӨГЛӨӨ...

    “ЭРДМИЙН БАЯР”-ААР ШИНЭ СУРАГЧДАД ХИЧЭЭЛИЙН ХЭРЭГСЭЛ ГАРДУУЛЖ ӨГЛӨӨ...

    “Эрүүл мэндийн ажилтны нийгмийн хамгааллыг дэмжих сар”-ыг тохиолдуулан Гэмтэл согог судлалын үндэсний төвийн Захиргаа, Үйлдвэрчний эвлэлийн хороо, Нийгмийн эрүүл мэндийн албанаас хамтран “Эрдмийн баяр” өдөрлөгийг зохион байгууллаа. 
    2016 оноос хойш долоо дахь жилдээ уламжлал болгон зохион байгуулж буй “Эрдмийн баяр”-аар дамжуулан эмч, эмнэлгийн мэргэжилтэн, ажилтан, албан хаагчдын нийгмийн асуудалд дэмжлэг үзүүлэх үүднээс тус төвийн ажилтнуудын энэ жил ЕБС-ийн нэгдүгээр ангид шинээр элсэн орж буй 80 хүүхдэд хичээлийн хэрэгсэл гардуулсан юм. 
    “Эрдмийн баяр” өдөрлөгийн үйл ажиллагаанд нийгмийн хариуцлагынхаа хүрээнд хүмүүнлэгийн тусламж үзүүлэн хандив өргөж, хүүхэд багачуудын сурах хүсэл эрмэлзлэлийг дэмжиж, бодитой хувь нэмрээ оруулан хамтарч ажилласан "Улаанбаатар Принт" ХХК, "NB Shop", "Лантуун ДОХИО" ТББ, ГССҮТ-ийн ҮЙЛДВЭРЧНИЙ ЭВЛЭЛИЙН ХОРОО-нд талархал илэрхийлье.  
    Та бүхний ажил үйлс өөдрөг байж, хөгжин дэвшихийн ерөөлийг дэвшүүлье.
    Эх орны минь ирээдүй болсон хүүхэд бүхэн жаргалтай инээмсэглэж байг
    САЙН ҮЙЛС БҮХЭН ДЭЛГЭРЭХ БОЛТУГАЙ