• Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонт Н.Дашийн нэрэмжит Гэмтэл согог судлалын үндэсний төв
  • БНСУ-ЫН БУСАН ХОТЫН ЭМНЭЛГҮҮДТЭЙ ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ ГЭРЭЭ БАЙГУУЛЛАА...

    БНСУ-ЫН БУСАН ХОТЫН ЭМНЭЛГҮҮДТЭЙ ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ ГЭРЭЭ БАЙГУУЛЛАА...

    Гэмтэл согог судлалын үндэсний төвийн Ерөнхий захирал Э.Галбадрах тэргүүтэй эмч мэргэжилтнүүд БНСУ-ын Бусан хотын Бусан их сургуулийн эмнэлэг, Кошин их сургуулийн “Коспел” эмнэлэг болон “Дэдун” эмнэлгийн удирдах албаны хүмүүстэй уулзалт хийж, хамтын ажиллагааны гэрээ байгууллаа. 
    Тус уулзалтаар гэмтэл согогийн тусламж үйлчилгээний орчин үеийн чиг хандлага, оношлогоо эмчилгээнд нэвтрүүлсэн дэвшилтэт технологи, арга туршлагын талаар мэдээлэл солилцож, цаашид харилцан эмч солилцох, сургаж чадавхижуулах үйл ажиллагааг хэрэгжүүлэхээр болсон байна. 
    Бусан их сургуулийн эмнэлэг нь тухайн бүс нутагтаа осол, гэмтлийн үеийн яаралтай тусламжийн төрөлжсөн төвийг анхлан байгуулаад байгаа бөгөөд энэ тогтолцоог хамтран манай улсад хэрэгжүүлэх боломжтой эсэх талаар санал солилцлоо. 
    Мөн энэ хүрээнд “Коспел” эмнэлгийн Мэдрэлийн мэс заслын тасагт ГССҮТ-ийн Толгойн мэс заслын тасгийн эрхлэгч Л.Дагвадорж, эмч Ц.Баясгалан нар сургалтанд хамрагдаж, мэдлэг туршлагаа ахиулсан бөгөөд тус эмнэлгийн зүгээс жил бүр 2 эмчийг сургах үйл ажиллагааг хариуцаж ажиллахаар болжээ.

     

     

    • botRDVAY (176.32.33.106)
      1
      2023 оны 10 сарын 17 | Хариулах
    • botRDVAY (176.32.33.106)
      1
      2023 оны 10 сарын 17 | Хариулах
    • botRDVAY (176.32.33.106)
      1
      2023 оны 10 сарын 17 | Хариулах
    • botRDVAY (176.32.33.106)
      1
      2023 оны 10 сарын 17 | Хариулах
    • botRDVAY (176.32.33.106)
      1
      2023 оны 10 сарын 17 | Хариулах
    • botRDVAY (176.32.33.106)
      1
      2023 оны 10 сарын 17 | Хариулах