• Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонт Н.Дашийн нэрэмжит Гэмтэл согог судлалын үндэсний төв
  • ГССҮТ-ИЙН ЭМЧ, ЭМНЭЛГИЙН МЭРГЭЖИЛТНҮҮД ГАМШГИЙН ҮЕИЙН ДУУТ  ДОХИОГООР АЖИЛЛАХ ДАДЛАГА СУРГУУЛИЛТ ХИЙЛЭЭ...

    ГССҮТ-ИЙН ЭМЧ, ЭМНЭЛГИЙН МЭРГЭЖИЛТНҮҮД ГАМШГИЙН ҮЕИЙН ДУУТ ДОХИОГООР АЖИЛЛАХ ДАДЛАГА СУРГУУЛИЛТ ХИЙЛЭЭ...

    ОБЕГ-аас энэ сарын 28-ны өдөр улсын хэмжээнд зохион байгуулсан гамшгийн аюулын тухай зарлан мэдээллийн дохиогоор ажиллах дадлага сургуулилтад Гэмтэл согог судлалын үндэсний төв болон салбар эмнэлгийн эмч, эмнэлгийн мэргэжилтэн, ажилтан, албан хаагчид идэвхтэй хамрагдлаа.
    Гамшгийн шуурхай удирдлага, зарлан мэдээллийн төвөөс улс орон даяар зарлан мэдээллийн дохиог гурван удаа дамжуулсан бөгөөд эмч, эмнэлгийн мэргэжилтэн, хэвтэн эмчлүүлэгчид өөрт ойр байгаа аюулгүйн цугларах талбайд гарч, дадлага сургуулилтад оролцсон юм.
    Эхний дохио дуугарахад дотор байгаа хүмүүс “СУУ, НҮҮГД, ХҮЛЭЭ” гэсэн дүрмийг баримтлан аль болох шил, цонхноос хол, бат бөх ширээн доогуур орж бие болон толгойгоо халхлан аюулгүй байдлаа хангасан байна. 
    Хоёр дахь дохиогоор “ГҮЙХГҮЙ, ЭРГЭЖ БУЦАХГҮЙ, НЭГНЭЭ ТҮЛХЭХГҮЙ” гэсэн дүрмийг баримтлан яарч сандралгүй, баруун гар талаа барьж, байгаа газраасаа гарч аюулгүй талбайд цугларлаа. 
    Гурав дахь дохиогоор байгууллагынхаа холбогдох албан тушаалтанд бүртгүүлж, тасаг албадын хамт олны мэдээллийг нягталж өгөх байдлаар ажиллаж, гамшгийн үеийн дуут дохио дуугарсан үед авах арга хэмжээний талаарх мэдлэгээ бататгасан байна.