• Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонт Н.Дашийн нэрэмжит Гэмтэл согог судлалын үндэсний төв
  • ГССҮТӨВД ОРОН НУТГИЙН ЭМНЭЛГИЙН УДИРДЛАГУУД ХҮРЭЛЦЭН ИРЖ ХАРИЛЦАН ТУРШЛАГА СУДАЛЛАА

    ГССҮТӨВД ОРОН НУТГИЙН ЭМНЭЛГИЙН УДИРДЛАГУУД ХҮРЭЛЦЭН ИРЖ ХАРИЛЦАН ТУРШЛАГА СУДАЛЛАА

    Эрүүл мэндийн сайдын Үндэсний лавлагаа шатлалын эмнэлгүүдэд өгсөн үүрэг чиглэлийн дагуу ГССҮТөв нь орон нутгийн эмнэлгүүдэд лавлагаа тусламж үйлчилгээний чиглэлээр мэргэжил арга зүйгээр хангах, тусламж үйлчилгээний уялдаа холбоо, дэмжлэгт удирдлага арга зүйгээр хангах зорилтот үйл ажиллагааг хэрэгжүүлэн ажиллаж байгаа билээ.

    Энэхүү зорилтын хүрээнд 2022 оны 12 дугаар сарын 08-ны өдөр тус төв Хөвсгөл аймгийн нэгдсэн эмнэлгийн дарга Г.Оюунжаргал, Дуднговь аймгийн нэгдсэн эмнэлгийн дарга Х.Жаргал, Өмнөговь аймгийн нэгдсэн эмнэлгийн дарга Д.Түвшинзул, Говьсүмбэр аймгийн нэгдсэн эмнэлгийн дарга Ц.Ариун-Эрдэнэ, Баянхонгор аймгийн нэгдсэн эмнэлгийн дарга Ц.Жавзан, Хэнтий аймгийн нэгдсэн эмнэлгийн дарга Д.Оюунгэрэл нар хүрэлцэн ирж, туршлага судлан хамтран ажиллалаа.

    Энэ үеэр эмчилгээ оношилгооны стандарт, eHealth программын хэрэглээ, ЭМДҮЗ-ийн 01, 05, 12 тогтоолын хэрэгжилт, нэхэмжлэлийн чанарын шалгуурын анхаарах асуудал, эрүүл мэндийн салбарын санхүүжилтийн шинэчлэлийн хүрээнд тохиолдолд суурилсан төлбөрийн аргаар санхүүжүүлэх, нэг худалдан авагчийн тогтолцоонд шилжсэнтэй холбогдуулан эрүүл мэндийн ажилтны ажлын бүтээмж, үр дүнтэй уялдсан цалингийн тогтолцоо буюу гүйцэтгэлд суурилсан “Бүтээмжийн урамшуулал", үр дүнгийн урамшууллын тогтолцоо, эмч, эмнэлгийн ажилчдын нийгмийн хамгаалал, үйлчлүүлэгчийн ээлтэй орчин зэрэг чиглэлүүдээр тус төвөөс хэрэгжүүлж буй үйл ажиллагаатай танилцаж, холбогдох албан тушаалтнуудтай харилцан туршлага солилцлоо.