“ТҮЛЭГДЛИЙН ЭМНЭЛЭГ”-ИЙН “Б” БЛОКИЙН БАРИЛГЫГ АШИГЛАЛТАД ОРУУЛАХ УЛСЫН КОМИСС АЖИЛЛАЛАА

2023-01-12 0

Гэмтэл согог судлалын үндэсний төвийн харьяа Түлэнхийн төв буюу “Түлэгдлийн эмнэлэг”-ийн “Б” блокийн барилгыг ашиглалтад оруулах Улсын комиссын баг бүрэлдэхүүн энэ сарын 10-ны өдөр тус эмнэлэгт ажиллалаа. Эмнэлгийн “А” блокийн барилгыг өнгөрсөн оны 10 дугаар сард ашиглалтад оруулж, үйлчлүүлэгч хүлээн авч эхэлсэн билээ.
Өдгөө ашиглалтад оруулахаар зэхэж буй тус эмнэлгийн “Б” блокийн барилга нь зоорийн давхартайгаа нийлээд найман давхар бөгөөд нийт 13.926 м2 талбайтай, 240 ортойгоор иргэдэд тусламж үйлчилгээ үзүүлэх юм.
“Түлэгдлийн эмнэлэг”-ийн “Б” блокийн барилга нь:

  • Амбулаторийн нэгдсэн тасаг
  • Эрчимт эмчилгээний тасаг
  • Яаралтай тусламжийн тасаг
  • Ясны эмгэг мэс заслын тасаг
  • Нөхөн сэргээх мэс заслын тасаг
  • Сэргээн засах эмчилгээний тасаг
  • Мэс засал, мэдээгүйжүүлгийн тасаг
  • Түлэгдлийн төв
  • Спорт гэмтлийн төв гэсэн бүтэц зохион байгуулалттай байна.

Улсын комиссын гишүүдийн өгсөн үүрэг даалгаврын биелэлтийг хангаж, эмнэлгийн орчин бүрдүүлэх агаар орчны цэвэрлэгээ болон шаардлагатай шинжилгээнүүдийг цаг тухайд нь хийх бөгөөд тоног төхөөрөмжийг бүрэн суурилуулж дууссаны дараа ашиглалтад хүлээн авахаар боллоо.
ГССҮТ-ийн харьяа тус “Түлэгдлийн эмнэлэг”-ийг Кувейтийн сангийн буцалтгүй тусламжийн хөрөнгө оруулалтаас 15.3 тэрбум, улсын төсвөөс 3.4 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар барьж буй юм.

 

Арга Хэмжээ
БОЛЗОШГҮЙ ЭРСДЛЭЭС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭЭРЭЙ‼️
2023-01-16

БОЛЗОШГҮЙ ЭРСДЛЭЭС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭЭРЭЙ‼️

Бага насны хүүхдийг ахуйн осол гэмтлээс урьдчилан сэргийлэхэд ЭЦЭГ, ЭХ, АСРАН ХАМГААЛАГЧ та бүхний оролцоо чухал
2022-12-12

Бага насны хүүхдийг ахуйн осол гэмтлээс урьдчилан сэргийлэхэд ЭЦЭГ, ЭХ, АСРАН ХАМГААЛАГЧ та бүхний оролцоо чухал учир орон гэртээ аюулгүй, ээлтэй орчин бүрдүүлж, хүүхдэдээ тавих хараа хяналтаа сайжруулаарай

Зөвлөгөө
2022-10-31

Үйлчлүүлэгчид өгөх зөвлөгөө