• Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонт Н.Дашийн нэрэмжит Гэмтэл согог судлалын үндэсний төв
  • ГССҮТ-ИЙН ЭМЧ, МЭРГЭЖИЛТНҮҮД “ЭРҮҮЛ БИЕИЙГ УРЛАЯ” УРАЛДААНЫ ШИЛДГҮҮДЭЭ ШАЛГАРУУЛЛАА...

    ГССҮТ-ИЙН ЭМЧ, МЭРГЭЖИЛТНҮҮД “ЭРҮҮЛ БИЕИЙГ УРЛАЯ” УРАЛДААНЫ ШИЛДГҮҮДЭЭ ШАЛГАРУУЛЛАА...

    Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачлагаар хэрэгжүүлж буй “Эрүүл Монгол хүн” үндэсний хөдөлгөөн, Эрүүл мэндийн сайдын 2023 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн төлөвлөгөө, ГССҮТ-ийн Ерөнхий захирлын 2023 оны 04 дүгээр сарын 03-ны А/58 тоот тушаалыг үндэслэн “Энэ жилдээ-Эрүүл жиндээ” аяны хүрээнд эмч, эмнэлгийн ажилтнуудын дунд “ЭРҮҮЛ БИЕИЙГ УРЛАЯ” жин хасах уралдааныг амжилттай зохион байгууллаа.

    2023 оны 04 дүгээр сарын 14-ны өдрөөс эхлэн нийт 60 хоногийн хугацаанд “Биеийн жингийн индексээр 25-29.9 буюу илүүдэл жинтэй”, “30 кг-аас дээш буюу таргалалттай 1, 2, 3 дугаар зэрэг” гэсэн 2 ангилалд төвийн 12 тасаг, 7 албаны 47 эмч, эмнэлгийн ажилтан идэвхтэй оролцсон юм.

     Уралдааны ангилал тус бүрт идэвхтэй өрсөлдөж, 5 кг-аас дээш жин хассан оролцогчдоос:

     “Илүүдэл жинтэй” буюу БЖИ нь 25-29.9 ангилалд:

    • 1-р байрт -Насанд хүрэгсдийн гэмтэл согогийн тасгийн сувилагч С.Батчимэг
    •  2-р байрт -Санхүү бүртгэлийн албаны нягтлан бодогч О.Нэргүй
    •  3-р байрт -Сэргээн засах эмчилгээний тасгийн хөдөлмөр засалч Т.Алтанзаяа.

     “Таргалалттай” буюу БЖИ нь 30-аас дээш ангилалд:

    • 1-р байрт -Түлэнхийн нөхөн сэргээх мэс заслын тасгийн их эмч Ч.Ууганбаяр
    •  2-р байрт -Хүлээн авах яаралтай тусламжийн тасгийн туслах сувилагч Б.Баасансүрэн
    •  3-р байрт -Нэгдсэн лабораторийн тасгийн ахлах лаборант Х.Түвшинбаяр.

    Эрэгтэйчүүдийн ангилалд:

    • 1-р байрт -Эрдэм шинжилгээ, инноваци хариуцсан дэд захирал Б.Батзориг
    •  2-р байрт -Эмзүйн албаны эм зүйч Г.Төмөр
    •  3-р байрт -Түлэнхийн нөхөн сэргээх мэс заслын тасгийн жолооч Д.Лхаасүрэн нар тэргүүллээ.

    Гэмтэл согог судлалын үндэсний төвийн эмч, эмнэлгийн ажилтнуудад эрүүл зөв хооллолт, идэвхтэй дасгал хөдөлгөөнийг ажлын байран дээрээ хэвшүүлэх, хөдөлгөөний дутагдлаас урьдчилан сэргийлэх, илүүдэл жин болон таргалалтгүй, эрүүл амьдралын хэв маягийг бий болгох зорилготой “Энэ жилдээ-Эрүүл жиндээ аян”-д хамт олноо манлайлж оролцсон нийт ажилтнууддаа талархал илэрхийлье.