• Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонт Н.Дашийн нэрэмжит Гэмтэл согог судлалын үндэсний төв
  • ГССҮТ-ИЙН ЭМЧ МЭРГЭЖИЛТНҮҮД ХҮМҮҮНЛЭГИЙН ҮЙЛСЭД НЭГДЭЖ, ЦУСАА ХАНДИВЛАЛАА...

    ГССҮТ-ИЙН ЭМЧ МЭРГЭЖИЛТНҮҮД ХҮМҮҮНЛЭГИЙН ҮЙЛСЭД НЭГДЭЖ, ЦУСАА ХАНДИВЛАЛАА...

    Гэмтэл согог судлалын үндэсний төвөөс “Цусны донорын дэлхийн өдөр”-ийг тохиолдуулан “Донор та амь тэтгэгч” өдөрлөгийг өнгөрөгч баасан гарагт зохион байгууллаа.  
    Энэ хүрээнд тус төвд хэвтэн эмчлүүлж буй үйлчлүүлэгчид болон сахиуруудад сайн дурын цусны донорын хэрэгцээ шаардлага, ач холбогдлын талаар олон талын мэдээлэл, зөвлөгөө өгч ажилласан юм.
    Түүнчлэн Цус сэлбэлт судлалын үндэсний төвийн цусны явуулын багтай хамтран нийт эмч, сувилагч, эмнэлгийн ажилтан, албан хаагчдын дунд сайн дурын үүднээс цусаа хандивлах үйл ажиллагааг зохион байгуулж, 53 идэвхтэн донор болон бусад шинэ донорыг хамрууллаа.  
    Сайн дурын цусны донорын эгнээг өргөжүүлэх, аюулгүй цус, цусан бүтээгдэхүүний нөөц хангамжийг бүрдүүлэх зорилготой энэхүү өдөрлөгөөр дамжуулан ГССҮТ-ийн эмч, эмнэлгийн мэргэжилтнүүд цусаа хандивлах хүмүүнлэгийн үйлсэд иргэд, олон нийтийг идэвхтэй оролцохыг уриалсан юм. 
    Тус өдөрлөгт ГССҮТ-ийн Цус сэлбэлтийг зохицуулах салбар зөвлөлийн гишүүд, Нэгдсэн лабораторийн тасгийн цус сэлбэлтийг хариуцсан нэгжийн эмч, лаборант болон Эрүүл мэндийн тусламж үйлчилгээ, чанар аюулгүй байдлын алба, Сувилахуйн мэргэжлийн алба, Санхүү бүртгэлийн алба, Мэдээлэл технологийн алба, Нэгдсэн гал тогооны тасаг хамтран ажилласан байна.