• Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонт Н.Дашийн нэрэмжит Гэмтэл согог судлалын үндэсний төв
  • ГССҮТ-Д САЙН ДУРЫН 63 АЖИЛТАН ХӨТӨЧ, ЗӨВЛӨН ТУСЛАГЧААР ХАМТРАН АЖИЛЛАЛАА...

    ГССҮТ-Д САЙН ДУРЫН 63 АЖИЛТАН ХӨТӨЧ, ЗӨВЛӨН ТУСЛАГЧААР ХАМТРАН АЖИЛЛАЛАА...

    Гэмтэл согог судлалын үндэсний төв болон “Eejii.org” сангийн хамтран ажиллах санамж бичгийн хүрээнд 2023 оны 07 дугаар сарын 03-ны өдрөөс 08 дугаар сарын 24-ний өдрийг хүртэл сайн дурын 63 ажилтан тус төвийн Хүлээн авах яаралтай тусламжийн тасаг, Амбулаторийн тасагт хөтөч, зөвлөн туслагчаар ажиллалаа. 
    Зуны улирал, тэр дундаа үндэсний их баяр наадам, тэмдэглэлт өдрүүдэд ачаалал нь эрс нэмэгддэг тус төвийн эмч, мэргэжилтнүүдэд туслах, эмнэлгийн тусламж үйлчилгээг иргэд үйлчлүүлэгчдэд илүү ойр, хялбар, хүртээмжтэй хүргэх зорилгоор дээрх сайн дурын ажилтнууд 52 өдрийн турш ГССҮТ-д хөтөч, мэдээллийн ажилтан, сахиур, орчуулагч, тайлбарлагчийн үүргийг гүйцэтгэсэн юм.
    Сайн дурын ажилтнууд иргэдэд үйлчлэх хөтөч, зөвлөн туслагчаас гадна эмнэлгийн үйл ажиллагааны зохион байгуулалт, тусламж үйлчилгээтэй холбоотой тулгамдсан асуудлын талаарх санал, зөвлөмжийг ч мөн холбогдох албаныханд хүргэсэн байна.  
    Тус үйл ажиллагааны хүрээнд ГССҮТ-ийн Ерөнхий захирал Э.Галбадрах сайн дурын ажилтнуудыг хүлээн авч уулзан сертификат гардуулсан бөгөөд идэвхи санаачлага, хичээл зүтгэлээрээ бусдыгаа манлайлсан шилдэг таван ажилтанд гарын бэлэг гардуулж өглөө.