• Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонт Н.Дашийн нэрэмжит Гэмтэл согог судлалын үндэсний төв
  • ГССҮТ-ИЙН ЭМЧ НАР ТОХОЙН ҮЕ, АТГААЛ ЯСНЫ ДУТМАГШЛЫГ НИЙЛМЭЛ ХИЙМЭЛ ҮЕЭР (МЕГАПРОТЕЗ) СОЛИХ МЭС ЗАСЛЫГ ШИНЭЭР НЭВТРҮҮЛЛЭЭ...

    ГССҮТ-ИЙН ЭМЧ НАР ТОХОЙН ҮЕ, АТГААЛ ЯСНЫ ДУТМАГШЛЫГ НИЙЛМЭЛ ХИЙМЭЛ ҮЕЭР (МЕГАПРОТЕЗ) СОЛИХ МЭС ЗАСЛЫГ ШИНЭЭР НЭВТРҮҮЛЛЭЭ...

    Гэмтэл согог судлалын үндэсний төвийн Гар сарвууны мэс заслын тасгийн эмч нар Монголдоо дахин нэг шинэ төрлийн мэс заслыг амжилттай нэвтрүүллээ. 
    Уг мэс засал нь авто ослын дараах атгаалын чөмөгт ясны доод хэсэг бяцарч, үйрмэг мэт болон хугарч, эргэн сэргэшгүй болж дутмагшил үүссэн (10см орчим) ясыг орлуулах, үеийг орлуулсан, нийлмэл тохойн хиймэл үе бүхий имплантыг суурилуулан гарын хөдөлгөөнийг бүрэн сэргээж, амьдарлын чанарыг сайжруулах мэс засал эмчилгээ юм.  
    Тус мэс заслын баг бүрэлдэхүүнд ГССҮТ-ийн Гар сарвууны мэс заслын тасгийн эрхлэгч Л.Нанжид болон их эмч Ж.Баярмагнай, Т.Баян-Өлзий, Ц.Санжаасүрэн, мэдээгүйжүүлэгийн эмч Г.Ариунболд, сувилагч Т.Гантулга, Б.Базаррагчаа, Г.Ганцэцэг нар багтсан байна.
    Үйлчлүүлэгчийн биеийн байдал тогтвортой байгаа бөгөөд мэс засал эмчилгээний дараах нөхөн сэргээх эмчилгээнд хамрагдаж байгаа юм.

    • Ehktor (203.91.115.40)
      Goe mummaa yah we
      2024 оны 10 сарын 10 | Хариулах
    • 2024 (127.0.0.1)
      Good job
      2024 оны 05 сарын 30 | Хариулах