• Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонт Н.Дашийн нэрэмжит Гэмтэл согог судлалын үндэсний төв
  • ГССҮТ-ИЙН ХАМТ ОЛОН “ЭРҮҮЛ МЭНДИЙН АЖИЛТНЫ ӨДӨР”-ӨӨР ТӨРИЙН БОЛОН САЛБАРЫН ЦОЛ ТЭМДГЭЭР ШАГНУУЛЛАА...

    ГССҮТ-ИЙН ХАМТ ОЛОН “ЭРҮҮЛ МЭНДИЙН АЖИЛТНЫ ӨДӨР”-ӨӨР ТӨРИЙН БОЛОН САЛБАРЫН ЦОЛ ТЭМДГЭЭР ШАГНУУЛЛАА...

    Гэмтэл согог судлалын үндэсний төвийн хамт олон “Эрүүл мэндийн ажилтны өдөр”-ийг тохиолдуулан урлаг спортын наадам, шагналын үйл ажиллагаа бүхий чөлөөт өдөрлөг зохион байгууллаа. 
    Эрүүл мэндийн ажилтны нийгмийн хамгааллыг дэмжих сарын хүрээнд зохион байгуулсан энэхүү өдөрлөгт төв болон салбар эмнэлгийн нийт 400 гаруй ажилтан оролцсон бөгөөд авъяас билгээрээ өрсөлдөж, амжилт бүтээлээ хуваалцан, төрийн дээд одон медаль, салбарын цол тэмдгээр энгэрээ мялаасан баярт үйл явдлаар дүүрэн өрнөлөө.  
    Өдөрлөгийн хүрээнд ГССҮТ-ийн захирал Э.Галбадрах, Үйл ажиллагаа хариуцсан дэд захирал Б.Батзориг, Эмнэл зүй хариуцсан дэд захирал Л.Дагвадорж, Сувилахуй хариуцсан дэд захирал Г.Дэлхийцэцэг тэргүүтэй удирдлагын баг эмнэлгийн ажилтнуудаа угтан авч, хүндэтгэл үзүүлсэн юм.  
    ГССҮТ-ийн хамт олон энэ өдөр үндэсний дээл хувцсаараа ижилсэж, өв соёлоороо бахархсан төдийгүй үндэсний бөхийн барилдаан, сур харваа, шатрын тэмцээн зэрэг спорт наадам, урлагийн дуу хуураар хөглөсөн дурсамжит нэгэн түүхийг хамтдаа бүтээлээ.