• Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонт Н.Дашийн нэрэмжит Гэмтэл согог судлалын үндэсний төв
  • ГССҮТ, БНСУ-ЫН “DONG-A” ИХ СУРГУУЛИЙН ЭМНЭЛЭГТЭЙ ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ ГЭРЭЭ БАЙГУУЛЛАА...

    ГССҮТ, БНСУ-ЫН “DONG-A” ИХ СУРГУУЛИЙН ЭМНЭЛЭГТЭЙ ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ ГЭРЭЭ БАЙГУУЛЛАА...

    Гэмтэл согог судлалын үндэсний төвийн захирал Э.Галбадрах, БНСУ-ын Бусан хотын “Dong-A” их сургуулийн эмнэлгийн захирал Ан Хи Бэ нар өнөөдөр хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурлаа. 
    Энэ хүрээнд эмнэлгийн тусламж үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулах, шинэ технологи, оношилгоо, эмчилгээний дэвшилтэт аргуудыг нэвтрүүлэх, эмч мэргэжилтнүүдийг БНСУ-д сургаж чадавхижуулах, дадлагажуулах болон мэргэшүүлэх хөтөлбөрт хамруулах, туршлага солилцох уулзалт, семинар зохион байгуулах, үүдэл эсийн  чиглэлээр судалгаа шинжилгээ хийх, холбогдох тоног төхөөрөмж, сургалтаар хангах тал дээр хамтарч ажиллахаар болсон байна. 
    ГССҮТ болон БНСУ-ын Бусан хотын “Dong-A” их сургуулийн эмнэлэг хооронд хамтын ажилагааны гэрээ байгуулснаар манай улсын эрүүл мэндийн салбарт, тэр дундаа гэмтэл согог судлалын чиглэлээр олон улсын түвшний туршлага, дэвшилтэт технологи, сургалт, үйлчилгээг нэвтрүүлэх томоохон зорилготой юм. 
    Тиймээс уг ажлын эхлэл болгон ГССҮТ-ийн нэг эмчийг “Dong-A” их сургуулийн эмнэлэгт сургахаар боллоо.