• Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонт Н.Дашийн нэрэмжит Гэмтэл согог судлалын үндэсний төв
  • ГССҮТ, БНСУ-ЫН “ХАЛЛИМ” ИХ СУРГУУЛИЙН “ХАНГАНГ СОНШИМ” ЭМНЭЛЭГТЭЙ (ТҮЛЭНХИЙН ТӨВ) ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ ГЭРЭЭГ ШИНЭЧЛЭН БАЙГУУЛЛАА...

    ГССҮТ, БНСУ-ЫН “ХАЛЛИМ” ИХ СУРГУУЛИЙН “ХАНГАНГ СОНШИМ” ЭМНЭЛЭГТЭЙ (ТҮЛЭНХИЙН ТӨВ) ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ ГЭРЭЭГ ШИНЭЧЛЭН БАЙГУУЛЛАА...

    Гэмтэл согог судлалын үндэсний төвийн захирал Э.Галбадрах болон БНСУ-ын Түлэгдэлтийн холбооны ерөнхийлөгч, “Халлим” их сургуулийн “Ханганг Соншим” эмнэлгийн захирал, “Халлим” түлэгдэлтийн сангийн тэргүүн Хо Жүн нар өнөөдөр хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурлаа.


    Энэ хүрээнд түлэгдэлт, нөхөн сэргээх тусламж үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулах, шинэ технологи, оношилгоо, эмчилгээний дэвшилтэт аргуудыг нэвтрүүлэх, эмч мэргэжилтнүүдийг БНСУ-д сургаж чадавхижуулах, мэргэшүүлэх хөтөлбөрт хамруулах, туршлага солилцох хамтсарсан үзлэг зохион байгуулах, уулзалт, семинар зохион байгуулах, түлэнхийн эмчилгээний шинэ технологи, хиймэл арьсны чиглэлээр судалгаа шинжилгээ хийх, холбогдох тоног төхөөрөмж, сургалтаар хангах тал дээр хамтарч ажиллахаар болсон байна. 
    Тус хоёр эмнэлгийн хамтын ажиллагаа 2011 оноос эхлэлтэй бөгөөд ГССҮТ-ийн Түлэнхийн тасгийн эмч, сувилагч нарын баг БНСУ-д түлэгдэлт, нөхөн сэргээх мэс заслын чиглэлээр тогтмол суралцаж, мэдлэг боловсролоо дээшлүүлэн, туршлага судалж иржээ. 
    Түүнчлэн БНСУ-ын “Ханганг Соншим” эмнэлэг болон Монгол эмч нарын хамтарсан баг түлэгдлийн дараах сорвитой 40 орчим хүүхдэд нарийн мэргэжлийн үзлэг оношилгоо хийсэн төдийгүй амьжиргааны түвшин доогуур айлын хүүхдүүдийг “Халлим” түлэнхийн сангийн зардлаар БНСУ-д мэс засал эмчилгээнд оруулах үйл ажиллагааг хэрэгжүүлэн нийт 37 хүүхдийг тус эмнэлэгт үнэ төлбөргүй эмчилсэн байна.  
    Уг хамтын ажиллагаа нь “Ковид” цар тахал болон тодорхой шалтгааны улмаас хэсэг завсарласны дараа ийнхүү албан ёсоор дахин эхэлж байгаа юм. 
    Мөн энэ өдөр “Халлим” түлэнхийн сан болон “Наранцацралт сан”-гийн тэргүүн нар хамтын ажиллгааны гэрээ байгуулж, санамж бичигт гарын үсэг байна.