Гэмтэл согог судлалын үндэсний төвийн удирдлагын баг өнөөдөр “Ахмадын зөвлөл”-ийн төлөөлөлтэй уулзаж, чөлөөт ярилцлага өрнүүллээ.
Тус уулзалтаар ГССҮТ-ийн захирал Э.Галбадрах эрүүл мэндийн салбар, тэр дундаа гэмтэл согогийн тусламж үйлчилгээг хөгжүүлэх, ард иргэдийнхээ эрүүл энхийн төлөөх эрхэм үйлсэд мэдлэг чадвар, сэтгэл зүтгэлээ зориулсан нийт ахмад ажилтнууддаа хүндэтгэл үзүүлэх, нийгмийн асуудалд нь анхаарах, тэдний хэрэгцээ шаардлагад нийцсэн чухал асуудлуудыг шийдвэрлэх зорилготой “Ахмадын сар”-ын үйл ажиллагааг эхлүүлж буй талаараа хэлсэн юм.
Түүнчлэн ахмад ажилтнуудынхаа дунд уулзалт, өдөрлөгийг тогтмол зохион байгуулах, тэднийг эрүүл мэндийн үзлэгт хамруулах, “Ахмадын сан”-гийн үйл ажиллагааг өргөжүүлэх зэрэг олон талт ажлуудыг хэрэгжүүлэхээ удирдлагын баг илэрхийллээ.
Мөн ахмад үеийн санал, санаачилгыг хүлээн авч цаашдын ажлын төлөвлөгөөнд тусгах, хамтын итгэлцэл, харилцан дэмжлэгт тулгуурлан ажиллах нь чухал гэдгийг онцолсон байна.
Энэхүү уулзалт нь байгууллагын залгамж холбоо, хамтын үнэ цэнийг бэхжүүлж, ахмад үеийн туршлага, зөвлөмжийг цаашдын үйл ажиллагаанд тусган хэрэгжүүлэх чухал алхам боллоо.