Нийслэлийн ерөнхий боловсролын гадаад хэлний гүнзгийрүүлсэн сургалттай 18 дугаар сургуулийн Г.Алтантуул багштай 12Г ангийн хамт олон санаачлан ахлах, дунд ангийн сурагчдын зүгээс шинэ жилийн баярыг тохиолдуулан Гэмтэл согог судлалын үндэсний төвийн Хүүхдийн мэс заслын тасагт хэвтэн эмчлүүлж буй 40 хүүхэд
Түүнчлэн тус төвийн Нийгмийн эрүүл мэндийн албаны дэргэдэх Нэг цэгийн үйлчилгээнд хамрагдсан бага насны 25 хүүхдийг баярлуулж, бэлэг өгсөн байна.
Нийгмийн хариуцлагынхаа хүрээнд ГССҮТ-д үйлчлүүлж буй хүүхдүүдэд эрүүл энхийг хүсэж, чин сэтгэлийн дэм өгөхийг зорьсон 18-р сургуулийн Герман хэлний багш, ахлах, дунд ангийн сурагчдадаа болон энэхүү үйл ажиллагааг дэмжин хамртан ажилласан сургуулийн захиргаа, багш ажилчид, эцэг эхчүүддээ эрүүл мэндийн байгууллагын хамт олны зүгээс талархал илэрхийлье. ХУД-н ГХГс-тай нийслэлийн тэргүүний 18-р бүрэн дунд сургууль
Энэхүү бэлэгний гол онцлог нь хүүхдүүд өөрсдөө гутлын хайрцагаа чимэглэж, доторх зүйлсийг хүүхдэд ээлтэй эко бэлгээр дүүргэж, урмын үгтэй захиа бичиж сэтгэлээ шингээж бэлдсэн бэлэг юм.


