• Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонт Н.Дашийн нэрэмжит Гэмтэл согог судлалын үндэсний төв
  • ГССҮТ-ИЙН ЭМЧ, ЭМНЭЛГИЙН МЭРГЭЖИЛТНҮҮД ГАМШГИЙН ҮЕИЙН ДУУТ ДОХИОГООР АЖИЛЛАХ ДАДЛАГА СУРГУУЛИЛТ ХИЙЛЭЭ...

    ГССҮТ-ИЙН ЭМЧ, ЭМНЭЛГИЙН МЭРГЭЖИЛТНҮҮД ГАМШГИЙН ҮЕИЙН ДУУТ ДОХИОГООР АЖИЛЛАХ ДАДЛАГА СУРГУУЛИЛТ ХИЙЛЭЭ...

    ОБЕГ-аас энэ сарын 26-ны өдөр улсын хэмжээнд зохион байгуулсан гамшгийн аюулын тухай зарлан мэдээллийн дохиогоор ажиллах дадлага сургуулилтанд Гэмтэл согог судлалын үндэсний төв болон салбар эмнэлгийн эмч, эмнэлгийн мэргэжилтэн, ажилтан, албан хаагчид идэвхитэй хамрагдлаа.
    Гамшгийн шуурхай удирдлага, зарлан мэдээллийн төвөөс улс орон даяар зарлан мэдээллийн дохиог гурван удаа дамжуулсан бөгөөд энэ үеэр төв болон салбар эмнэлгийн эмч, эмнэлгийн мэргэжилтнүүд ойр байрлах аюулгүйн цугларах талбайд гарч, дадлага сургууль хийсэн юм.
    Зарлан мэдээллийн эхний дохио дуугарахад дотор байгаа хүмүүс “СУУ, НҮҮГД, ХҮЛЭЭ” гэсэн дүрмийг баримтлан цонхноос аль болох хол зайд, гэмтэж бэртэх эрсдлээс өөрсдийгөө хамгаалан аюулгүй байдлаа хангасан байна.  
    Харин хоёр дахь дохиогоор “ГҮЙХГҮЙ, ЭРГЭЖ БУЦАХГҮЙ, НЭГНЭЭ ТҮЛХЭХГҮЙ” гэсэн дүрмийг баримтлан яарч сандралгүй, баруун гар талаа барьж, байгаа газраасаа гарч аюулгүйн талбайд цугларлаа. 
    Гурав дахь дохиогоор байгууллагынхаа холбогдох албан тушаалтанд бүртгүүлж, тасаг албадын хамт олны мэдээллийг нягталж өгөх байдлаар ажиллаж, гамшгийн үеийн дуут дохио дуугарсан үед авах арга хэмжээний талаарх мэдлэг, туршлагаа бататгасан байна.

    Эх сурвалж: Гэмтэл согог судлалын үндэсний төв Ил тод байдлын ажилтан Э.Батдорж

    Утас: 77117444-1 Цахим шуудан:Batdorj.e@gemtel.moh.gov.mn