• Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонт Н.Дашийн нэрэмжит Гэмтэл согог судлалын үндэсний төв
  • ГЭМТЭЛ СОГОГ СУДЛАЛЫН ТӨРӨЛЖСӨН НАРИЙН МЭРГЭШЛИЙН ЗУРГААН ЧИГЛЭЛЭЭР 20 ЭМЧ СУРАЛЦАЖ ТӨГСЛӨӨ...

    ГЭМТЭЛ СОГОГ СУДЛАЛЫН ТӨРӨЛЖСӨН НАРИЙН МЭРГЭШЛИЙН ЗУРГААН ЧИГЛЭЛЭЭР 20 ЭМЧ СУРАЛЦАЖ ТӨГСЛӨӨ...

    Гэмтэл согог судлалын үндэсний төвд төрөлжсөн нарийн мэргэшлээр суралцагсдын төгсөлтийн шалгалтыг энэ сарын 15-ны өдөр зохион байгууллаа.
    Зургаан сарын хугацаатай төрөлжсөн нарийн мэргэшлийн сургалтанд ГССҮТ болон хөдөө орон нутаг, бусад байгууллагын захиалгаар нийт 20 эмч хамрагдсан бөгөөд “Гар сарвуу, нөхөн сэргээх бичил мэс засал”, “Яс, үений мэс засал судлал”, “Түлэнхийн нөхөн сэргээх мэс засал судлал”, “Гавал тархины гэмтлийн мэс засал судлал”, “Хүүхдийн гэмтэл согог  судлал”, “Цээж, хэвлийн гэмтлийн мэс засал судлал” зэрэг зургаан чиглэлээр амжилттай суралцаж төгслөө.  
    Шалгалтын бүрэлдэхүүнд ГССҮТ-ийн захирал Э.Галбадрах, Үйл ажиллагаа хариуцсан дэд захирал Б.Батзориг, Эрдэм шинжилгээ, сургалтын албаны дарга, АУ-ны доктор, профессор С.Баатаржав болон тасгийн зөвлөх эмч, эрхлэгч эмч нар оролцож, төгсөгчдийн мэдлэг ур чадварыг дадлага шалгалтын тайлан, илтгэл, асуумж зэргээр сорьсон байна.

    Эх сурвалж: Гэмтэл согог судлалын үндэсний төв Ил тод байдлын ажилтан Э.Батдорж

    Утас: 77117444-1 Цахим шуудан:Batdorj.e@gemtel.moh.gov.mn