“Эрүүл мэндийн ажилтны нийгмийн хамгааллыг дэмжих сар”-ын хүрээнд Гэмтэл согог судлалын үндэсний төвийн Нийгмийн эрүүл мэндийн албанаас Захиргаа, Үйлдвэрчний эвлэлийн хороотой хамтран “Эрдэмтэй хүүхэд-Эх орны ирээдүй” өдөрлөгийг уламжлал болгон 11 дэх жилдээ зохион байгууллаа.
Тус арга хэмжээнд ГССҮТ-ийн захирал Э.Галбадрах, Эмнэлзүй эрхэлсэн дэд захирал Б.Эрдэнэболд, Үйл ажиллагаа төлөвлөлт эрхэлсэн дэд захирал Б.Батзориг, Сувилахуй хариуцсан дэд захирал Г.Дэлхийцэцэг, Үйлдвэрчний эвлэлийн хорооны дарга М.Болдбаатар нар оролцсон бөгөөд энэ жил ЕБС-ийн нэгдүгээр ангид элсэн орж буй 85 сурагчдад хичээлийн хэрэгсэл гардуулан өгч, авьяаслаг багачуудын урлагийн тоглолтыг хамтдаа сонирхсон юм.
Эрдмийн өргөөний шинэхэн эзэд болсон хүүхэд багачуудын сурах хүсэл эрмэлзлийг дэмжих замаар эмнэлгийн ажилтнууддаа дэмжлэгт орчин бий болгох зорилготой энэхүү өдөрлөгт нийгмийн хариуцлагын хүрээнд хамтран ивээн тэтгэж хичээлийн иж бүрэн хэрэгсэл болон урлагийн номер үзүүлсэн хүүхдүүдийг урамшуулан дэмжсэн ГССҮТ-ийн Үйлдвэрчний эвлэлийн хороондоо ТАЛАРХАЛ илэрхийлье.



СУРГУУЛЬ ГЭДЭГ БОЛ ЗӨВХӨН НОМ, ДЭВТЭР, ХИЧЭЭЛ СУРДАГ ГАЗАР БИШ. ЭНЭ БОЛ МӨРӨӨДЛӨӨ ОЛЖ, АВЬЯАСАА ХӨГЖҮҮЛЖ, ЗӨВ ХҮН БОЛЖ ТӨЛӨВШИХ ИХ АЯЛЛЫН ЭХЛЭЛ ЮМ.
Эх сурвалж: Гэмтэл согог судлалын үндэсний төв Ил тод байдлын ажилтан Э.Батдорж
Утас: 77117444-1 Цахим шуудан:Batdorj.e@gemtel.moh.gov.mn