• Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонт Н.Дашийн нэрэмжит Гэмтэл согог судлалын үндэсний төв
  • БАЯРТ МЭДЭЭ: ГССҮТӨВ 2022 ОНЫ СҮҮЛИЙН ХАГАС ЖИЛИЙН ГҮЙЦЭТГЭЛИЙН САНХҮҮЖИЛТИЙН ҮР ДҮНГЭЭС БИЙ БОЛСОН НЭМЭЛТ ОРЛОГООС НИЙТ АЖИЛТНУУДДАА 13 ДАХЬ САРЫН ЦАЛИН ОЛГОЛОО.

    БАЯРТ МЭДЭЭ: ГССҮТӨВ 2022 ОНЫ СҮҮЛИЙН ХАГАС ЖИЛИЙН ГҮЙЦЭТГЭЛИЙН САНХҮҮЖИЛТИЙН ҮР ДҮНГЭЭС БИЙ БОЛСОН НЭМЭЛТ ОРЛОГООС НИЙТ АЖИЛТНУУДДАА 13 ДАХЬ САРЫН ЦАЛИН ОЛГОЛОО.

    ГССҮТ нь сүүлийн хагас жилийн ажлаа дүгнэж, хамт олноороо амжилттай ажилласны үр дүнд 2022 оны гүйцэтгэлийн санхүүжилтийн үр дүнгээс бий болсон нэмэлт орлогоос нийт ажилтнууддаа 13 дахь сарын цалинг Ерөнхий захирлын А/175 тоот тушаалын дагуу тооцож олголоо.

    Эрүүл мэндийн салбарын шинэчлэлийн хүрээнд улсын эмнэлгүүд төсөвт байгууллагын тогтолцооноос 100% гүйцэтгэлийн санхүүжилтийн тогтолцоонд шилжээд удаагүй байна. Гүйцэтгэлийн санхүүжилтийн шинэ тогтолцоо нь эмнэлгийн бие даасан байдлыг дэмжих, эмч, эмнэлгийн ажилтнуудын цалин хөлсийг нэмэх, урамшуулах эмнэлгийн орчныг тав тух, эмнэлгийн тоног төхөөрөмжийг нэмэгдүүлэх зэрэг асуудлаа шийдэх олон давуу талыг олгохын зэрэгцээ эмнэлгийн тусламж үйлчилгээг чанартай, хүртээмжтэй хүргэхэд бүтэц зохион байгуулалтаа хийн ажиллах боломжийг бүрдүүлж өгч байна. Гүйцэтгэлийн санхүүжилтийн тогтолцоонд ажилтан нэг бүрийн үүрэг оролцоо, харилцаа хандлага, хариуцлага нэн чухал билээ.