• Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонт Н.Дашийн нэрэмжит Гэмтэл согог судлалын үндэсний төв
  • ГССҮТ-ИЙН МЭС ЗАСЛЫН БАГ АЛСЫН ДУУДЛАГААР ОРОН НУТАГТ ЯАРАЛТАЙ ТУСЛАМЖ ҮЗҮҮЛЛЭЭ

    ГССҮТ-ИЙН МЭС ЗАСЛЫН БАГ АЛСЫН ДУУДЛАГААР ОРОН НУТАГТ ЯАРАЛТАЙ ТУСЛАМЖ ҮЗҮҮЛЛЭЭ

    Гэмтэл согог судлалын үндэсний төвийн Хавсарсан гэмтлийн тасгийн эрхлэгч, их эмч П.Баярсайхан, Мэс заслын нэгдсэн тасгийн сувилагч М.Дуламсүрэн нар энэ сарын 09-ний өдөр алсын дуудлагаар Сүхбаатар аймагт ажиллаж, цээжний хөндийн хүнд гэмтэлтэй өвчтөнд мэс заслын яаралтай тусламж үзүүллээ. 
    Тухайлбал, ГССҮТ-ийн мэс заслын баг бүрэлдэхүүн аймгийн нэгдсэн эмнэлгийн их эмч У.Бямбаа, Ц.Алтансүх, унтуулгийн сувилагч Н.Сугаржав, сувилагч Т.Батдэлгэр, Д.Энхсайхан нартай хамтран дээрх 45 настай өвчтөний хавирганы тогтворгүй хугарлыг бэхлэх мэс заслыг амжилттай хийсэн байна.
    Өвчтөний биеийн байдал сайжирч, тогтвортой байгаа бөгөөд өдгөө аймгийн нэгдсэн эмнэлэгт мэс заслын дараах эмчилгээ хийлгэж байгаа аж.
    Ард иргэдийнхээ амь нас, эрүүл мэндийг авран хамгаалахын төлөө цаг алдалгүй, тусламж үйлчилгээг түргэн шуурхай үзүүлэн ажиллаж байгаа ГССҮТ-ийн Эмнэлгийн тусламж үйлчилгээ хариуцсан дэд захирал Р.Гантуяа болон их эмч П.Баярсайхан, сувилагч М.Дуламсүрэн, жолооч Б.Батбаатар нартаа талархал илэрхийлье.