• Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонт Н.Дашийн нэрэмжит Гэмтэл согог судлалын үндэсний төв
  • ГССҮТ-ИЙН УДИРДЛАГЫН БАГ ХӨВСГӨЛД АЙМГИЙН  НЭГДСЭН ЭМНЭЛЭГТ АЖИЛЛАЛАА...

    ГССҮТ-ИЙН УДИРДЛАГЫН БАГ ХӨВСГӨЛД АЙМГИЙН НЭГДСЭН ЭМНЭЛЭГТ АЖИЛЛАЛАА...

    Гэмтэл согог судлалын үндэсний төвийн удирдлагын баг болон тасаг, албадын төлөөлөл бүхий эмч, мэргэжилтнүүд энэ сарын 03-наас 05-ны өдрүүдэд Хөвсгөл аймгийн нэгдсэн эмнэлэгт ажиллалаа.

    Энэ хүрээнд аймгийн нэгдсэн эмнэлгийн үйл ажиллагаатай танилцах, улмаар удирдлагын багтай уулзалт хийж “Хамтын ажиллагааны санамж бичиг" байгуулсан байна.

    Санамж бичигт тусгагдсаны дагуу Гэмтэл согог судлалын үндэсний төвөөс эрүүл мэндийн тусламж үйлчилгээ, эрдэм шинжилгээ, сургалт судалгаа, туршлага солилцох, ажилтнуудыг чадавхижуулах чиглэлээр хамтран ажиллах бөгөөд мэс засал, гэмтэл согогийн эмч, нарийн мэргэжилтнүүдийг сургах, орон нутагт сэлгэн ажиллуулах чиглэлээр томоохон ажлуудыг зохион байгуулах юм.

    Тус багт ГССҮТ-ийн Ерөнхий захирал Э.Галбадрах, Инноваци, эрдэм шинжилгээ хариуцсан дэд захирал Б.Батзориг, Эмнэлгийн тусламж үйлчилгээ хариуцсан дэд захирал Р.Гантуяа, Эмнэлзүйн зохицуулалтын албаны дарга Б.Мөнхдөл, Хүзүү нурууны гэмтэл согогийн тасгийн эрхлэгч Л.Бат-Эрдэнэ, Мэдээлэл технологийн албаны инженер Б.Оюунмаа нар багтсан байна.

    Дашрамд дурдахад, энэ оны эхээр ГССҮТ-ийн мэс засал, мэдээгүйжүүлгийн эмч нарын баг тус аймагт нэг сарын хугацаанд ажиллаж, орон нутгийн хүн амд эрүүл мэндийн тусламж үйлчилгээ үзүүлэхийн сацуу нэгдсэн эмнэлгийн эмч мэргэжилтнүүдэд ажлын байрны дадлага сургалтыг зохион байгуулсан билээ.

     

    • Галаа (66.181.171.26)
      нааяс
      2023 оны 03 сарын 22 | Хариулах