• Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонт Н.Дашийн нэрэмжит Гэмтэл согог судлалын үндэсний төв
  • ГЭМТЭЛ СОГОГ СУДЛАЛЫН XXV ЭРДМИЙН ЧУУЛГАНЫГ ОРХОН АЙМАГТ ЗОХИОН БАЙГУУЛЖ БАЙНА...

    ГЭМТЭЛ СОГОГ СУДЛАЛЫН XXV ЭРДМИЙН ЧУУЛГАНЫГ ОРХОН АЙМАГТ ЗОХИОН БАЙГУУЛЖ БАЙНА...

    Монголын гэмтэл согогийн эмч мэргэжилтнүүдийн холбоо, Гэмтэл согог судлалын үндэсний төв, Орхон аймгийн бүсийн оношлогоо, эмчилгээний төвтэй хамтран гэмтэл согог судлалын XXV олон улсын эрдмийн чуулганыг “Эрүүл иргэн-Эрсдэлгүй үйлчилгээ” уриан дор энэ сарын 05, 06-ны өдрүүдэд зохион байгуулж байна. 
    Жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг чуулганы нээлтэд Орхон аймгийн засаг дарга С.Батжаргал, ГССҮТ-ийн захирал Э.Галбадрах, Орхон аймгийн Эрүүл мэндийн газрын дарга Д.Сүхээ, БОЭТ-ийн захирал Ц.Наран-Эрдэнэ нар оролцож, эрдмийн чуулганы төлөөлөгчдөд мэндчилгээ дэвшүүллээ.
    Энэ удаагийн чуулганд ОХУ, Энэтхэг, ХБНГУ-ын эрдэмтэн, судлаачдаас гадна болон Улаанбаатар хот, орон нутгийн нийт 160 гаруй гэмтэл согог судлалын эмч, мэргэжилтнүүд оролцож байна.
    Чуулганаар гадаадын зочин профессорын дөрөв, дотоодын эмч, судлаачдын 19 илтгэлийг хэлэлцүүлж буй бөгөөд эрдэмтэн, судлаачдын 51 илтгэлээс бүрдсэн хурлын илтгэлийн хураангуй хэвлэгдэн гарах юм.
    Түүнчлэн "Шилдэг эмнэлзүйн судалгааны ажил /илтгэл/ I, II, III байр, "Шилдэг case report" төрөлд /ханын илтгэл/ I, II, III байр, 2023 оны “Гэмтэл согогийн шилдэг мэс засалч”, “Шилдэг залуу мэс засалч”, “Орон нутгийн гэмтэл согогийн шилдэг мэс засалч", “Шилдэг судлаач эмч” зэрэг номинацид салбарын шилдгүүдээ шалгаруулах юм. 
    Гэмтэл согог судлалын олон улсын эрдмийн чуулганд оролцож байгаа нийт эмч, судлаач, эрдэмтэн, багш нартаа амжилт хүсье.

    2 хүн, өсгөгч, бумба ба бичвэр нарын зураг байж магад

    1 хүн, өсгөгч, гэрэлтүүлэг, бумба ба бичвэр нарын зураг байж магад

    1 хүн ба бичвэр нарын зураг байж магад

    2 хүн ба бичвэр нарын зураг байж магад

    7 хүн нарын зураг байж магад

    5 хүн нарын зураг байж магад

    гар өрөм ба бичвэр нарын зураг байж магад

    тэмээ, яс ба "JUST" гэсэн бичвэр нарын зураг байж магад

    5 хүн ба бичвэр нарын зураг байж магад