• Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонт Н.Дашийн нэрэмжит Гэмтэл согог судлалын үндэсний төв
  • ОЛОН УЛСЫН ЭМНЭЛ ЗҮЙН ХОР СУДЛАЛЫН ЗӨВЛӨХҮҮД ГССҮТ-Д АЖИЛЛАЛАА...

    ОЛОН УЛСЫН ЭМНЭЛ ЗҮЙН ХОР СУДЛАЛЫН ЗӨВЛӨХҮҮД ГССҮТ-Д АЖИЛЛАЛАА...

    Дэлхийн эрүүл мэндийн байгууллага /ДЭМБ/-ын Олон улсын эмнэл зүйн хор судлалын зөвлөх доктор Panganiba, Lynn Cristina R. болон John David L. нар 2023 оны 09 дүгээр сарын 04-ний өдөр Гэмтэл согог судлалын үндэсний төвийн удирдлага, холбогдох албаны эмч, мэргэжилтнүүдтэй уулзалт хийлээ. 
    Тус уулзалтын үеэр угаарын хий (нүүрстөрөгчийн дутуу исэл), архи, химийн бодисын хордлогын талаар хэлэлцэж, төвийн Хүлээн авах яаралтай тусламжийн тасгийн  үйл ажиллагаатай танилцсан бөгөөд цаашид хор судлал, хордлогын чиглэлээр хэрхэн ажиллах талаар зөвлөн тусалж, санал солилцлоо.