• Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонт Н.Дашийн нэрэмжит Гэмтэл согог судлалын үндэсний төв
  • Гэмтэл Согог Судлалын Үндэсний Төвийн Хүний Нөөцийн  Алба, Сувилахуйн албанаас шинээр ажилд орсон  эмч, эмнэлгийн мэргэжилтнүүдэд зориулсан “Чиглүүлэх сургалт” зохион байгууллаа.

    Гэмтэл Согог Судлалын Үндэсний Төвийн Хүний Нөөцийн Алба, Сувилахуйн албанаас шинээр ажилд орсон эмч, эмнэлгийн мэргэжилтнүүдэд зориулсан “Чиглүүлэх сургалт” зохион байгууллаа.

    Энэхүү сургалтаар байгууллагын түүхэн хөгжил, алсын хараа, эрхэм зорилго, үнэт зүйлс, эмнэлгийн мэргэжилтний ёс зүй, хөдөлмөрийн дотоод журам, цалин хөлс, шагнал урамшуулал, эмнэлгийн тусламж үйлчилгээний чанар, сувилахуйн тусламж үйлчилгээний чанар, хөдөлмөрийн аюулгүй байдал, эмнэлгийн мэргэжилтний сэтгэл зүй, эрүүл ахуй, халдвар хамгаалал зэрэг зайлшгүй шаардлагатай мэдээллийн талаар тасаг, албадын эмч, мэргэжилтнүүд сургалт хийсэн юм.
    Мөн урилгаар Эмнэл зүй хариуцсан дэд захирал Р.Гантуяа “ Эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ үзүүлэхэд анхаарах асуудлын талаар”, Салбар эмнэлгийн эмнэл зүйн хариуцсан дэд захирал О.Хишигсүрэн “Сувилахуйн тусламж үйлчилгээ болон эмнэлгийн алдаа эрсдэлээс сэргийлэх нь” сэдвээр, Сэтгэцийн эмч, сэтгэл засалч Л.Хоролсүрэн “Хэцүү үйлчлүүлэгчтэй харилцах менежмент”, Эрх зүйч хүний эрхийн сургагч багш А. Амаржаргал “ Эмнэлгийн мэргэжилтний ёс зүй, харилцаа хандлага” сэдвээр тус тус сургалт орлоо.
    Энэхүү чиглүүлэг сургалтад нийт 140 эмч эмнэлгийн мэргэжилтэн оролцсон байна.
    Манай хамт олны нэгээхэн хэсэг болж бидэнтэй мөр зэрэгцэн ажиллах шинэ ажилтнууддаа ажлын амжилт хүсэхийн сацуу, өргөсөн тангарагтаа үнэнч байж, эрүүл мэндийн салбарын хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулна гэдэгт итгэлтэй байна.

    3 хүн, мэдээний өрөө ба бичвэр нарын зураг байж магад

    5 хүн, хичээл хийж буй хүмүүс ба бичвэр нарын зураг байж магад

    4 хүн ба эмнэлэг нарын зураг байж магад

    3 хүн ба бичвэр нарын зураг байж магад

    3 хүн ба хичээл хийж буй хүмүүс нарын зураг байж магад

    2 хүн ба хичээл хийж буй хүмүүс нарын зураг байж магад

    3 хүн, бие хамгаалах урлаг үзүүлж буй хүмүүс ба кларнет нарын зураг байж магад

    • Зочин (203.98.77.101)
      Энэ дүүргийн гэмтлийн эмч Залуучууд нь ГССҮТ зөвлөх эмч нараа үгүйсгэж муулж ард иргэдэд буруу сурталчилгаа хийж байх ийм ёс зүйтэй резедентүүд төгсөгдөг юм уу Тэр Шагдарсүрэн Сүхбат Мөнхбаях Өлзийбаатар Баатаржав юу юм гээд л буруу онош тавьж энэ тэр гээд л өвчтэй хүмүүст нөлөөлж байх нь зөв үү эсвэл тэд нар нь дүүргийн залуучуудаасаа зөвөлгөө авч ажилаа хийвэл таарна
      2023 оны 12 сарын 19 | Хариулах