• Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонт Н.Дашийн нэрэмжит Гэмтэл согог судлалын үндэсний төв
  • Алсын хараа

    Гэмтэл согогийн цогц тусламж, үйлчилгээгээр Азийн тэргүүлэх эмнэлгүүдийн нэг болно.

    Эрхэм зорилго

    Олон улсын жишигт нийцсэн гэмтэл, согогийн цогц тусламж, үйлчилгээг эрсдэлгүй, ээлтэй орчинд мэргэшсэн хамт олон тэгш, найрсаг үйлчилгээгээр хүртээмжтэй үзүүлнэ.

    ЧАНАРЫН БОДЛОГО

    Гэмтэл согогийн чанартай цогц тусламж, үйлчилгээг ээлтэй аюулгүй орчинд, дэвшилтэт технологи ашиглан чадварлаг эмч, эмнэлгийн мэргэжилтэн үйлчлүүлэгчийн сэтгэл ханамжийг тасралтгүй сайжруулан хүргэнэ.

    ЭМНЭЛГИЙН ТУСЛАМЖ, ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ЧАНАРЫН ЗОРИЛГО

    Олон улсын стандартад нийцсэн гэмтэл согогийн цогц тусламж, үйлчилгээг эрсдэлгүй, ээлтэй орчинд үзүүлнэ.

    ГССҮТ-ийн САЛБАР ЭМНЭЛЭГ

    ГССҮТ-ийн салбар эмнэлэг гэмтлийн бүх төрлийн яаралтай тусламжийг 24 цагаар үзүүлж байна. Та нарийн мэргэжлийн эмчийн амбулаторийн үзлэгийн цагийг E-Mongolia, 1800-0119-д хандан цаг алдалгүй авах боломжтой. Хаяг: Сүхбаатар дүүрэг, 7-р хороо, холбоо барих утас: 77770136

    Тусламж үйлчилгээ

    ЗӨВЛӨГӨӨ

    Гэмтэл согог судлалын үндэсний төвийн Хүлээн авах, яаралтай тусламжийн тасгаар өнгөрсөн 2022 онд 0-17насны 61.016 хүүхэд үйлчлүүлжээ. Үүнээс эрэгтэй хүүхэд 37.571, эмэгтэй хүүхэд 23.445 байна. Иймд хүүхдэд тавих анхаарал халамжаа сайжруулж, учирч болзошгүй эрсдлээс урьдчилан сэргийлэхэд эцэг эх, асран хамгаалагч та бидний үүрэг оролцоо хамгийн чухал юм.

    ХЭВТЭН ЭМЧЛҮҮЛЭХ

    Эмнэлэгт хэвтэн эмчлүүлж буй үйлчлүүлэгч ТА Хэвтэх бичгийг үндэслэн Даваа гаригаас Баасан гаригуудад 8.30-16.00 цагийн хооронд Амбулаторийн цахим бүртгэлийн №3 Хүлээн авах яаралтай тусламжийн тасагт 24 цагаар ӨВЧНИЙ ТҮҮХ нээж, тасагт хэвтүүлнэ. Амбулаторийн тасгаар хэвтэхээр ирэхдээ лабораторийн шинжилгээний хариу, 45-с дээш насны иргэд зүрхний бичлэг хийлгэсэн байх хэвтэх бичиг, иргэний үнэмлэх, даатгалын дэвтрээ, биедээ авч ирнэ. 

    ТӨЛБӨР ТООЦОО, ДААТГАЛ

    Иргэний эрүүл мэндийн даатгал нь даатгуулагч эрүүл мэндийн эрсдэлд орох үед санхүүгийн дэмжлэг авах зорилгоор өөрөө болон ажил олгогч, төрөөс хуульд заасан журмын дагуу даатгалын шимтгэл төлж, даатгалын санг бүрдүүлэх, эрсдэлд өртсөн даатгуулагчийн эрүүл мэндийн даатгалын тусламж, үйлчилгээний зардлын төлбөрийг уг сангаас төлөх нийгэм эдийн засгийн арга хэмжээ юм.

    ТӨЛБӨРТ ТУСЛАМЖ ҮЙЛЧИЛГЭЭ

    ЭМД-н сангаас санхүүжих оношийн хамааралтай бүлгийн болон хувь хүний хамтын төлбөрийн хэмжээг шинэчлэн баталсан ЭМДҮЗ-ийн 2024 оны 3 дугаар сарын 29-ны өдрийн 06 дугаар тоот тогтоолын дагуу захирлын 2024 оны 07 сарын 22 ний № А/92  тоот тушаалыг 2022 оны 12 сарын 08-ны өдөр  шилэн дансны нэгдсэн вэб сайт, байгууллагын вэб сайт, мэдээллийн самбаруудад мэдээлсэн. “Эмнэлгийн төлбөртэй тусламж үйлчилгээ болон нэмэлт үйлчилгээ үзүүлэх журам, жагсаалт батлах тухай“ 2023 оны 12 сарын 06-ний Ерөнхий захирлын А/147 тоот тушаалыг 12 сарын 12-ны өдөр шилэн дансны нэгдсэн вэб сайт, байгууллагын вэб сайт, мэдээллийн самбаруудад мэдээлсэн.

    ТҮГЭЭМЭЛ АСУУЛТ ХАРИУЛТ

    Манай дээр ирдэг хамгийн түгээмэл асуултууд

    ҮЗЛЭГИЙН ЦАГ АВАХ

    Та цахимаар үзлэгийн цаг авахын тулд ЭМД заавал төлсөн байх ёстой анхаарна уу

    Мэдээ мэдээлэл

    ГССҮТ, ЭХЭМҮТ-ТЭЙ ХАМТАРЧ ХҮҮХДИЙН СОГОГИЙН ТУСЛАМЖ ҮЙЛЧИЛГЭЭГ ӨРГӨЖҮҮЛЭХ ЧИГЛЭЛЭЭР АЖИЛЛАНА...

    ГССҮТ, ЭХЭМҮТ-ТЭЙ ХАМТАРЧ ХҮҮХДИЙН СОГОГИЙН ТУСЛАМЖ ҮЙЛЧИЛГЭЭГ ӨРГӨЖҮҮЛЭХ ЧИГЛЭЛЭЭР АЖИЛЛАНА...

    Гэмтэл согог судлалын үндэсний төвийн захирал Э.Галбадрах болон Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвийн захирал Ж.Отгонбаатар тэргүүтэй удирдлагын баг, эмч мэргэжилтнүүд өнөөдөр хүүхдийн төрөлхийн болон олдмол согогийн мэс засал эмчилгээний тусламж үйлчилгээг өргөжүүлэх чиглэлээр уулзаж ярилцлаа.

    ГЭМТЭЛ СОГОГ СУДЛАЛЫН ҮНДСЭН МЭРГЭШЛИЙН СУРГАЛТАНД ЭЛССЭН 23 ЭМЧИД ЧИГЛҮҮЛЭХ СУРГАЛТ ХИЙЛЭЭ...

    ГЭМТЭЛ СОГОГ СУДЛАЛЫН ҮНДСЭН МЭРГЭШЛИЙН СУРГАЛТАНД ЭЛССЭН 23 ЭМЧИД ЧИГЛҮҮЛЭХ СУРГАЛТ ХИЙЛЭЭ...

    Гэмтэл согог судлалын үндэсний төвөөс 2025-2027 онд төгсөлтийн дараах эмнэлзүйн үндсэн болон төрөлжсөн мэргэшлийн чиглэлээр суралцах элсэгчдэд зориулсан чиглүүлэх сургалтыг энэ сарын 09-ний өдөр зохион байгууллаа.

    ГССҮТ-ИЙН ЭМЧ, ЭМНЭЛГИЙН АЖИЛТНУУДАД ЗОРИУЛСАН “СЭТГЭЛ ЗҮЙН ӨДӨРЛӨГ”-ИЙГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА...

    ГССҮТ-ИЙН ЭМЧ, ЭМНЭЛГИЙН АЖИЛТНУУДАД ЗОРИУЛСАН “СЭТГЭЛ ЗҮЙН ӨДӨРЛӨГ”-ИЙГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА...

    Гэмтэл согог судлалын үндэсний төвийн Сэргээн засах эмчилгээний тасгаас энэ сарын эхний өдрүүдэд нийт эмч, сувилагч, эмнэлгийн мэргэжилтэн, ажилтнууддаа зориулсан “Сэтгэл зүйн өдөрлөг”-ийг төв болон салбар эмнэлэгт зохион байгууллаа.

    ГЭМТЭЛ СОГОГ СУДЛАЛЫН ҮНДЭСНИЙ ТӨВ ЯПОН УЛСЫН “ЦУКУБА” ИХ СУРГУУЛЬТАЙ ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ ГЭРЭЭ БАЙГУУЛЛАА...

    ГЭМТЭЛ СОГОГ СУДЛАЛЫН ҮНДЭСНИЙ ТӨВ ЯПОН УЛСЫН “ЦУКУБА” ИХ СУРГУУЛЬТАЙ ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ ГЭРЭЭ БАЙГУУЛЛАА...

    Гэмтэл согог судлалын үндэсний төв болон Япон улсын “Цукуба” их сургуулийн Нийтийн эрүүл мэндийн тэнхим нь 2016 оноос хойш осол гэмтлийн шалтгаан, тархалтыг тогтоох, түүнд нөлөөлөх эрсдэлт хүчин зүйлийг тодорхойлох зэрэг судалгааг хийж, олон улсын сэтгүүлд хэвлүүлэх, үр дүнд суурилсан урьдчилан сэргийлэх интервенц хэрэгжүүлэх байдлаар хамтарч ажиллаж ирсэн билээ.

    ГЭМТЭЛ СОГОГ СУДЛАЛЫН XXVII ОЛОН УЛСЫН ЭРДМИЙН ЧУУЛГАНЫ ШИЛДГҮҮД ТОДОРЛОО...

    ГЭМТЭЛ СОГОГ СУДЛАЛЫН XXVII ОЛОН УЛСЫН ЭРДМИЙН ЧУУЛГАНЫ ШИЛДГҮҮД ТОДОРЛОО...

    Монголын гэмтэл согогийн эмч мэргэжилтнүүдийн холбоо, Гэмтэл согог судлалын үндэсний төвөөс хамтран гэмтэл согог судлалын XXVII олон улсын эрдэм шинжилгээний хурлыг “Эх орондоо оношильё, эмчилье” уриан дор энэ сарын 03-ны өдөр амжилттай зохион байгууллаа.

    ГССҮТ-ИЙН УДИРДЛАГЫН БАГ “АХМАДЫН ЗӨВЛӨЛ”-ИЙН ТӨЛӨӨЛӨЛТЭЙ ЧӨЛӨӨТ УУЛЗАЛТ ХИЙЛЭЭ...

    ГССҮТ-ИЙН УДИРДЛАГЫН БАГ “АХМАДЫН ЗӨВЛӨЛ”-ИЙН ТӨЛӨӨЛӨЛТЭЙ ЧӨЛӨӨТ УУЛЗАЛТ ХИЙЛЭЭ...

    Гэмтэл согог судлалын үндэсний төвийн удирдлагын баг өнөөдөр “Ахмадын зөвлөл”-ийн төлөөлөлтэй уулзаж, чөлөөт ярилцлага өрнүүллээ.

    ГССҮТ, БНСУ-ЫН “ХАЛЛИМ” ИХ СУРГУУЛИЙН “ХАНГАНГ СОНШИМ” ЭМНЭЛЭГТЭЙ (ТҮЛЭНХИЙН ТӨВ) ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ ГЭРЭЭГ ШИНЭЧЛЭН БАЙГУУЛЛАА...

    ГССҮТ, БНСУ-ЫН “ХАЛЛИМ” ИХ СУРГУУЛИЙН “ХАНГАНГ СОНШИМ” ЭМНЭЛЭГТЭЙ (ТҮЛЭНХИЙН ТӨВ) ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ ГЭРЭЭГ ШИНЭЧЛЭН БАЙГУУЛЛАА...

    Гэмтэл согог судлалын үндэсний төвийн захирал Э.Галбадрах болон БНСУ-ын Түлэгдэлтийн холбооны ерөнхийлөгч, “Халлим” их сургуулийн “Ханганг Соншим” эмнэлгийн захирал, “Халлим” түлэгдэлтийн сангийн тэргүүн Хо Жүн нар өнөөдөр хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурлаа.

    ГЭМТЭЛ СОГОГ СУДЛАЛЫН САЛБАР ШИНЭ ЗАЛУУ 32 ЭМЧ МЭРГЭЖИЛТНЭЭР БҮЛ НЭМЛЭЭ...

    ГЭМТЭЛ СОГОГ СУДЛАЛЫН САЛБАР ШИНЭ ЗАЛУУ 32 ЭМЧ МЭРГЭЖИЛТНЭЭР БҮЛ НЭМЛЭЭ...

    2023-2025 оны Гэмтэл согог судлалын үндсэн мэргэшлийн сургалтын резидент эмч нарын төгсөлтийн шалгалт энэ сарын 22-ноос 29-ний хооронд амжилттай зохион байгуулагдлаа.

    ДЭВШИЛТЭТ ТЕХНОЛОГИ, ШИНЭЭР НЭВТРҮҮЛСЭН МЭС ЗАСАЛ

    ГССҮТ-ИЙН СПОРТЫН ГЭМТЛИЙН ТӨВИЙН ЭМЧ НАР ДУНД ЧӨМӨГНИЙ БУЛУУНЫ ДУТУУ ХӨГЖЛИЙГ ДУРАНГИЙН МЭС ЗАСЛЫН АРГААР ЭМЧЛЭХ ШИНЭ ТЕХНОЛОГИ НЭВТРҮҮЛЛЭЭ...

    Гэмтэл согог судлалын үндэсний төвийн салбар эмнэлгийн Спортын гэмтлийн төвийн эмч нар Монголд анх удаа дунд чөмөгний булууны дутуу хөгжлийг дурангийн мэс заслын аргаар эмчлэх шинэ технологийг тусламж үйлчилгээнд нэвтрүүллээ.

    ГССҮТ-ИЙН ХҮҮХДИЙН МЭС ЗАСЛЫН ЭМЧ НАР ӨВДӨГНИЙ ТОЙГНЫ ТӨРӨЛХИЙН МУЛТРАЛЫГ ДУРАНГИЙН АРГААР ЗАСАХ ЭМЧИЛГЭЭГ НЭВТРҮҮЛЛЭЭ...

    Гэмтэл согог судлалын үндэсний төвийн Хүүхдийн мэс заслын тасгийн хамт олон Монголд анх удаа зүүн өвдөгний төрөлхийн тойгны мултралыг дурангийн аргаар засах мэс заслыг амжилттай хийлээ.

    ГССҮТ-ИЙН ЭМЧ НАР ҮЕНИЙ ГАДАРГУУ МӨГӨӨРСИЙГ ШИЛЖҮҮЛЭН СУУЛГАХ МЭС ЗАСЛЫН ШИНЭ ТЕХНОЛОГИЙГ НЭВТРҮҮЛЛЭЭ...

    Гэмтэл согог судлалын үндэсний төвийн Насанд хүрэгсдийн мэс заслын тасгийн эмч нар дунд чөмөгний булуу шаант ясны тавцанд нэг моментоор үений гадаргуу мөгөөрс шилжүүлэн суулгах мэс засал эмчилгээг анх удаа хийлээ.

    ГССҮТ-ИЙН ЭМЧ НАР ЯСНЫ ХОРТ ХАВДАРТАЙ ХЭСГИЙГ БҮРЭН АВЧ, ХИЙМЭЛ ЯС ҮЕ СУУЛГАХ МЭС ЗАСЛЫГ АМЖИЛТТАЙ ХИЙЛЭЭ...

    Гэмтэл согог судлалын үндэсний төвийн салбар эмнэлгийн Ясны эмгэгийн мэс заслын тасгийн хамт олон БНСУ-ын эмч нартай хамтран ясны хортой хавдрын тохиолдолд дунд чөмөгний булууны хавдрыг авч, хиймэл үе (мега-протез) суулгах мэс заслыг амжилттай хийлээ.

    ГССҮТ-ИЙН СПОРТ ГЭМТЛИЙН ТӨВИЙН ЭМЧ НАР ШАГАЙН ДУРАНГИЙН МЭС ЗАСЛЫН ШИНЭ ТЕХНОЛОГИЙГ НЭВТРҮҮЛЛЭЭ...

    Гэмтэл согог судлалын үндэсний төвийн салбар эмнэлгийн Спортын гэмтлийн мэс заслын тасгийн хамт олон Монгол Улсад анх удаа шагайн гадна xажуугийн xолбоосыг дурангийн мэс заслын аргаар сэргээж, эмчилгээний шинэ технологи нэвтрүүллээ.

    ГССҮТ-ИЙН ЭМЧ НАР ТОХОЙН ҮЕ, АТГААЛ ЯСНЫ ДУТМАГШЛЫГ НИЙЛМЭЛ ХИЙМЭЛ ҮЕЭР (МЕГАПРОТЕЗ) СОЛИХ МЭС ЗАСЛЫГ ШИНЭЭР НЭВТРҮҮЛЛЭЭ...

    Гэмтэл согог судлалын үндэсний төвийн Гар сарвууны мэс заслын тасгийн эмч нар Монголдоо дахин нэг шинэ төрлийн мэс заслыг амжилттай нэвтрүүллээ.

    МӨР ЭРГҮҮЛЭГЧ ШӨРМӨСНИЙ СЭРГЭЭХ БОЛОМЖГҮЙ УРАГДАЛД ГУЯНЫ ШӨРМӨСӨӨР НӨХӨН СЭРГЭЭХ ДУРАНГИЙН МЭС ЗАСЛЫГ АМЖИЛТТАЙ ХИЙЛЭЭ...

    Гэмтэл согог судлалын үндэсний төвийн салбар эмнэлгийн Спортын гэмтлийн тасгийн эмч, мэргэжилтнүүд Монголд анх удаа мөр эргүүлэгч шөрмөсний сэргээх боломжгүй урагдалд үений дурангийн мэс заслын аргаар гуяны шөрмөс шилжүүлэн нөхөн сэргээх эмчилгээг амжилттай хийлээ.

    МОНГОЛ УЛСАД АНХ УДАА МӨРНИЙ ҮЕИЙГ БҮТЭН СОЛИХ МЭС ЗАСЛЫГ ЭМЧИЛГЭЭНД НЭВТРҮҮЛЛЭЭ...

    Гэмтэл согог судлалын үндэсний төвийн Гар сарвууны мэс заслын тасгийн хамт олон Монгол Улсад анх удаа мөрний үеийг бүтэн солих мэс заслыг амжилттай хийж, эмчилгээний шинэ технологи нэвтрүүллээ.

    ГЭМТЭЛ СОГОГ СУДЛАЛЫН ҮНДЭСНИЙ ТӨВ НУРУУНЫ ДУРАНГИЙН МЭС ЗАСЛЫГ ЭМЧИЛГЭЭНД НЭВТРҮҮЛЛЭЭ...

    Гэмтэл согог судлалын үндэсний төвийн Нурууны мэс заслын тасгийн эмч нар “CON MED 4К UHD” нурууны дурангийн аппарат болон “Bbraun” брэндийн мэс заслын багаж ашиглан L4/L5 нугалам хоорондын жийргэвч мөгөөрсийг авч, мэдрэл дарагдлыг чөлөөлөх мэс заслыг амжилттай хийлээ.

    “ARTHREX SYNERGY 4К UHD” ҮЕНИЙ ДУРАНГИЙН ШИНЭ АППАРАТЫГ АШИГЛАЖ ЭХЭЛЛЭЭ...

    Гэмтэл согог судлалын үндэсний төвийн салбар эмнэлэгт “Arthrex synergy 4К UHD” үений дурангийн хамгийн сүүлийн үеийн аппаратыг шинээр суурилуулан, мэс заслын тусламж үйлчилгээнд ашиглаж эхэллээ.

    ГССҮТ МОНГОЛД АНХ УДАА “ШАГАЙН ХИЙМЭЛ ҮЕ СОЛИХ” МЭС ЗАСЛЫГ НЭВТРҮҮЛЛЭЭ

    ГССҮТ МОНГОЛД АНХ УДАА “ШАГАЙН ХИЙМЭЛ ҮЕ СОЛИХ” МЭС ЗАСЛЫГ НЭВТРҮҮЛЛЭЭ.

    ГССҮТ АНХ УДАА ХҮЗҮҮНИЙ С2 НУГАЛМЫН СЭРТЭНГИЙН ХУГАРЛЫГ УРД ХҮРЦЭЭР ТАТАГЧ ШУРГААР БЭХЛЭХ МЭС ЗАСЛЫГ АМЖИЛТТАЙ НЭВТРҮҮЛЛЭЭ.

    Цаг үргэлж шинийг эрэлхийлэн шинэ мэс засал, шинэ инноваци нэвтрүүлж, ард иргэдийнхээ эрүүл мэндийн төлөө ажиллаж буй баг хамт олондоо талархал илэрхийлье.

    NIPRO-NCU 18 брэндийн аппарат суурилууллаа.

    ГССҮТ анх удаа гэмтэл болон түлэгдэлтийн гаралтай бөөрний цочмог дутагдлын үеийн гол эмчилгээний нэг болох гемодиализ эмчилгээний (бөөр орлуулах эмчилгээ) NIPRO-NCU 18 брэндийн аппарат суурилууллаа.

    ГССҮТ ЭХ ОРОНДОО АНХ УДАА “ТОХОЙНЫ ҮЕ БҮТЭН СОЛИХ” МЭС ЗАСЛЫГ АМЖИЛТТАЙ НЭВТРҮҮЛЛЭЭ.

    Гэмтэл Согог Судлалын Үндэсний Төвийн зөвлөх эмч, Монгол Улсын Хүний Гавьяат эмч Б.Бүргэдээр ахлуулсан Гар сарвуу нөхөн сэргээх бичил мэс заслын тасгийн баг хамт олон Монголд анх удаа “ТОХОЙНЫ ҮЕ БҮТЭН СОЛИХ” мэс заслыг амжилттай хийлээ.

    Гэмтэл согог судлалын үндэсний төв Тайван улсын эмнэлгийн эмч нар цахимаар хамтарсан мэс заслыг амжилттай хийлээ.

    Гэмтэл согог судлалын үндэсний төв Тайван улсын эмнэлгийн эмч нар цахимаар хамтарсан мэс заслыг амжилттай хийлээ.

    Манай эмч нар

    Талархал