Гэмтэл согог судлалын үндэсний төвөөс 2026–2028 онд суралцах төгсөлтийн дараах эмнэлзүйн үндсэн болон төрөлжсөн мэргэшлийн сургалтад элссэн эмч нарт зориулсан чиглүүлэх сургалтыг амжилттай зохион байгууллаа.
Сургалтын онолын лекцийг тус төвийн багш нар болон АШУҮИС-ийн гэмтэл согогийн тэнхмийн багш нар удирдан явуулсан байна.
Мөн чиглүүлэх сургалтаар байгууллагын түүхэн хөгжил, алсын хараа, эрхэм зорилго, үнэт зүйлс, эмнэлгийн мэргэжилтний ёс зүй, хөдөлмөрийн дотоод журам, цалин хөлс, шагнал урамшуулал, эмнэлгийн тусламж үйлчилгээний чанар, хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуй, халдвар хамгааллын талаар тасаг, албадын эмч, мэргэжилтнүүд шаардлагатай мэдээлэл, мэдлэгийг хүргэлээ.



Эх сурвалж: Гэмтэл согог судлалын үндэсний төв Ил тод байдлын ажилтан Э.Батдорж
Утас: 77117444-1 Цахим шуудан:Batdorj.e@gemtel.moh.gov.mn